НӨХӨН СОНГУУЛЬ: Санал өгөх 1763 иргэдээс 946 нь саналаа өгчээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2022-06-19 23:19:40

Хөвсгөл /МОНЦАМЭ/. Хөвсгөл аймгийн Тариалан, Галт, Түнэл гэсэн 3 суманд аймгийн ИТХ-ын нөхөн сонгуулийг зохион байгуулж нийт санал өгөх 1763 иргэдийн 946 нь саналаа өгсөн байна.

Тодруулбал, Тариалан суманд  МАН-аас нэр дэвшсэн Ц.Хөвсгөлдалай 172, АН-аас нэр дэвшсэн Л.Даваадорж 170, Галт суманд МАН-аас нэр дэвшсэн Б.Зуунжил 153, АН-аас нэр дэвшсэн Л.Цэнд-Аюуш 198, Түнэл суманд АН-аас нэр дэвшсэн Ж.Самбаллхүндэв 130, бие даан нэр дэвшсэн П.Бямбадалай 102 санал тус тус авчээ.  

“Тариалан, Галт сумын төлөөлөгч нар нас барсан, Түнэл сумын төлөөлөгч шилжсэн учраас дээрх сумдад нөхөн сонгуулийг зохион байгуулсан. Сонгуулийг нийт 67 төрийн албан хаагч хуулийн хүрээнд амжилттай зохион байгуулж дууслаа” гэдгийг Хөвсгөл аймгийн Сонгуулийн хорооны дарга Р.Машбат мэдээллээ.

Холбоотой мэдээ