Хэнтийн хоршоологчид зөвлөлдөж байна

ОРОН НУТАГТ | ХЭНТИЙ
odontungalag@montsame.mn
2022-06-21 11:04:01
Хэнтий /МОНЦАМЭ/ Хэнтий аймгийн Хоршоологчдын зөвлөгөөн, сургалтыг 6 дугаар сарын 20, 21-ний өдрүүдэд Чингис хотод зохион байгуулж байна.
Зөвлөгөөнд аймгийн Засаг дарга Ч.Цогсомжав, аймгийн ЗДТГ-ын ХБТХОХ-ийн дарга Э.Мөнх-Эрдэнэ нар болон МХҮНХ, ХХААХҮЯ-ны харьяа ХАА-н бирж, Хэнтий аймгийн ХААХХ, "Хил хязгааргүй малын эмч ба агрономичид" ОУБ болон 18 сумын хоршоологчид оролцож байна.
Аймгийн хэмжээнд 18 сум, 5 тосгоны 136 хоршоонд 4000 гаруй гишүүн бүртгэлтэй байгаагаас тогтвортой үйл ажиллагаа явуулж байгаа 124 хоршоо байна. Эдгээр хоршоодын 56.5 хувь буюу 78 хоршоо нь хөдөө аж ахуй, 16.6 хувь буюу 23 хоршоо нь газар тариалан, 15.4 хувь буюу 21 хоршоо нь сүү, сүүн бүтээгдэхүүн үйлдвэрлэл, 2.1 хувь буюу 2 хоршоо нь хадгаламж зээлийн, 10.8 хувь буюу 14 хоршоо нь бусад чиглэлээр үйл ажиллагаа явуулж байна.

Монгол Улсын Засгийн газраас 2022 оныг "Хоршоог хөгжүүлэх жил" болгон зарласан. Үүнтэй холбогдуулан хоршооны салбарт хэрэгжүүлэх бодлого, арга хэмжээ, түүний зорилтын хэрэгжилтийг ханган ажиллахад анхаарах асуудлын талаар нэгдсэн ойлголттой болох, зөвлөмж заавар өгөх, харилцан туршлага солилцож хоршоологчдын үйл ажиллагааг идэвхжүүлэх замаар орон нутгийн хүнсний хангамжийг нэмэгдүүлэх, түүхий эдийн бэлтгэн нийлүүлэлтийг сайжруулах зорилгоор уг зөвлөгөөн өрнөж байна.
Холбоотой мэдээ