2022 оны ЭЕШ маргааш эхэлнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
boloroo8136@gmail.com
2022-06-22 10:02:27

Улаанбаатар /МОНЦАМЭ/. 2022 оны Элсэлтийн Ерөнхий Шалгалт маргааш 10.00 цагт Монгол Улсын түүхийн хичээлийн шалгалтаар эхэлнэ. 


Шалгалтыг Боловсролын үнэлгээний төвөөс гаргасан хуваарийн дагуу улс орон даяар зэрэг зохион байгуулах юм.


Тус төвөөс шалгуулагч нарт зориулан гаргасан зөвлөмжид шалгалт болохоос нэг цагийн өмнө шалгалтын байранд ирж, 10 минутын өмнө анги танхимдаа суудлаа эзэлсэн байх ёстойг сануулжээ.


Шалгалтын үеэр БҮТ-өөс харандаа, баллуур, үзүүрлэгч тарааж өгөх тул үзэг, гар утас, ноорог цаас зэрэг бусад эд зүйлс авчрахгүй байхыг зөвлөлөө.


Холбоотой мэдээ