ХӨВСГӨЛ: ИТХ-ын ээлжит бус 13-р хуралдаан 82,92 хувийн ирцтэй эхэллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2022-06-22 11:03:08

Хөвсгөл /МОНЦАМЭ/. Хөвсгөл аймгийн ИТХ-ын ээлжит бус 13-р хуралдаан 82,92 хувийн ирцтэй эхэллээ.

Хуралдаанаар ИТХ-ын ёс зүйн дүрэм батлах, шашны байгууллагуудад зөвшөөрөл олгох, сум, байгууллагын тэгш ой тэмдэглэх зөвшөөрөл олгох, газрын дуудлага худалдааны орлогыг төвлөрүүлэн хуваарилах, зарцуулах, тайлагнах журмыг батлах тухай, ахуйн зориулалтаар ан амьтан агнах, загас барих хуваарь батлах тухай, аймгийн 2022 оны төсөвт тодотгол хийх тухай зэрэг асуудлыг хэлэлцэн шийдвэрлэнэ.

Холбоотой мэдээ