ӨНӨӨДӨР: "Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарын шинжлэх ухаан, технологи, инноваци” үндэсний зөвлөгөөн болно

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
ariunbold@montsame.gov.mn
2022-06-27 06:31:37

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Зургаадугаар сарын 27-нд болох үйл явдлын тойм:

10.00 цагт "Корпорейт хотел энд Конвеншн центр"-т "Хүнсний хангамж, аюулгүй байдал-Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарын шинжлэх ухаан, технологи, инноваци” үндэсний зөвлөгөөн болно.

10.00 цагт "Blue Sky" зочид буудалд “Уул уурхайн бэлтгэн нийлүүлэлтэд жижиг, дунд үйлдвэрийн оролцоо”  хэлэлцүүлэг болно.

10.00 цагт Баянгол дүүргийн ЗДТГ-ын гадна тус дүүргийн ИТХ-ын төлөөлөгчид болон иргэд жагсаал зохион байгуулж, дүүргийн Засаг дарга Ө.Сумъяабаатарыг огцрохыг шаардана. Утас: 99182536

11.00 цагт МҮЭХ-ны хурлын танхимд барилгын талбайд гарсан ослуудын шалтгаан нөхцөл, хохирогчдын гэр бүлд хууль зүйн тусламж хүргэх талаар мэдээлнэ. Утас: 95115380

11.30 цагт "Монгол ньюс" мэдээллийн төвд “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн туслан гүйцэтгэгч аж ахуйн нэгжийн ажилчдын цалин хөлсийг нэмэх талаар мэдээлнэ.

14.00 цагт Сүхбаатарын талбайд "Дэлхийн жижиг, дунд үйлдвэрийн өдөр-2022" үзэсгэлэн худалдааны хүрээнд "Монгол гоёл" өдөрлөг болно.

Төрийн ордонд

9.00 цагт Монголын зохиолчдын нэгдсэн их хурал болно.

10.00 цагт УИХ дахь МАН, АН-ын бүлэг хуралдана.

13.00 цагт “Жанжин Д.Сүхбаатар” танхимд Хүний эмийн чанарын асуудлаар хянан шалгах түр хороо хуралдана.

15.00 цагт “Жанжин Д.Сүхбаатар” танхимд Нийгмийн бодлогын байнгын хорооноос Хүний эрх, эрх чөлөөг хангахтай холбоотой хяналтын сонсгол зохион байгуулна.

Холбоотой мэдээ