2022 – 2023 оны улирлын хөлбөмбөг болон футзалын хуанли гаргана

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2022-06-30 08:05:25

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Шинэ улирал бүрийн өмнө төлөвлөгөөт календар /хуанли/ийг Монголын Хөлбөмбөгийн Холбоо /МХБХ/ батлан танилцуулж, олон улсын чанартай тэмцээн, ОУХБХ-ны /FIFA DAYS/ өдрүүд болон дотоодын тэмцээнүүдийн үргэлжлэх хугацааг мэдээллэдэг.


2021 - 2022 оны улирлын хувьд анх удаагаа МХБХ-ны Зөвлөлийн хурлын шийдвэрээр 2021 - 2022 оны улирал нь намар, хаврын тойргийн системээр спортын хоёр төрөл болох Хөлбөмбөг болон Футзалын улирлын тэмцээнүүд зэрэг зохион байгуулагдаж байна.


Шинэ зохион байгуулалтын системийн дагуу дараа улирлын буюу 2022 - 2023 оны календарийн бэлтгэл ажил өрнөж эхэлсэн бөгөөд удахгүй нийт хөлбөмбөгийн хүрээллийн гишүүдэд танилцуулж 2022 - 2023 улирлын төлөвлөгөө гаргахад дэмжлэг болох юм.

Холбоотой мэдээ