СҮХБААТАР: Ноос угаах үйлдвэр ашиглалтад орсноор 30-40 хүн тогтмол ажлын байраар хангагдана

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
odonchimeg@montsame.mn
2022-07-01 16:47:17

Сүхбаатар /МОНЦАМЭ/. Сүхбаатар аймагт ноос угаах үйлдвэрийн барилгыг барьж байна. Одоогоор барилгын ажил 80 гаруй хувьтай үргэлжилж байгаа бөгөөд хил нээхийг хүлээж байгаа аж. Учир нь үйлдвэрийн тоног төхөөрөмж БНХАУ-ын хил дээр хүлээгдэж байгаа аж. Үйлдвэрийг энэ улиралдаа багтаан ашиглалтад оруулахаар зорьж байна.

Тус үйлдвэр нь орон нутагтаа анхдагч төдийгүй ноос, ноолууран бүтээгдэхүүнийг орон нутагтаа үйлдвэрлэх томоохон ажлын эхлэл болж буй. Үйлдвэр ашиглалтад орсноор 30-40 хүн тогтмол ажлын байраар хангагдах юм.  

 

Холбоотой мэдээ