СҮХБААТАР: Орон нутагт хөдөлмөрийн үнэлэмж муу байгааг залуус сануулав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
odonchimeg@montsame.mn
2022-07-03 10:44:41

Сүхбаатар /МОНЦАМЭ/. Сүхбаатар аймагт 30 орчим мянган залуу ажиллаж амьдарч байна. Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Сүхбаатар аймгийн залуусын төлөөлөлтэй уулзаж, Шинэ сэргэлтийн бодлого, Алсын хараа-2050 хөтөлбөрийн талаар мэдээлэл өгч, улс орон нутгийн нийгэм, эдийн засгийн хөгжилд залуус хэрхэн оролцох, ямар үүрэг гүйцэтгэх ёстой талаар санал солилцсон юм.


Уулзалтад 150 гаруй залуу оролцож өөрсдийн саналаа илэрхийлж байлаа. Тэдний хувьд орон нутагт нийгмийн бүхий л түвшинд тэгш харилцаа байдаггүй. Тухайлбал, ажлын байрны олдоц хомс, хөдөлмөрийн үнэлэмж муу байгааг хэлж байна. үүнтэй холбоотойгоор төрийн албанд ажиллах залуусын хүсэл сонирхол, тоо буурсан гэдгийг ч тэд санууллаа.

Цаашид орон нутагт ажиллаж буй төрийн захиргаа, төрийн үйлчилгээний албан хаагчдын цалинг 2023 оноос дорвитой нэмнэ гэдгээ Ерөнхий сайд хэлсэн. Мөн шинэ сэргэлтийг шинэ үеийн залуус бий болгох хэрэгтэйг сануулж, хамгийн гол нь залуус оролцоогоо нэмэгдүүлж, хамтран хэлэлцдэг, хамтдаа шийдвэрлэдэг байхыг уриалж байлаа. 


Холбоотой мэдээ