СҮХБААТАР: Сүхбаатар аймагт 100 орчим тэрбум төгрөгийн асуудлыг шийдвэрлэлээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
odonchimeg@montsame.mn
2022-07-03 11:29:09

Сүхбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ болон Засгийн газрын зарим гишүүд тус аймагт ажиллах хугацаандаа нийт 100 орчим тэрбум төгрөгийн асуудлыг шийдвэрлэлээ. Ингэснээр Ерөнхий сайдын Сүхбаатар аймагт хийсэн ажлын айлчлал өндөр үр дүнтэй боллоо гэж орон нутгийн удирдлагууд дүгнэж байна.


Өөрөөр хэлбэл аймгийн Засаг дарга М.Идэрбатын танилцуулсан дулааны станцын гадна шугам сүлжээ, хоёрдугаар хэлхээний өргөтгөл ДДТ- 8,9 тэрбум төгрөг, аймгийн цахилгаан эрчим хүчний дэд станцын өргөтгөлийг барих, Дарьганга хүүхдийн зуслангийн дуусгалтын үлдэгдэл хөрөнгө оруулалт буюу 11 тэрбум төгрөг, хилийн зурвас дотор Бичигт боомтод 200-250 га газарт үйл ажиллагаа эрхлэх эрхийг орон нутагт олгох, Баруун-Урт Сүхбаатар сум чиглэлийн 61,9 км хатуу хучилттай автозам барих төслийг эхлүүлэх, Баруун-Уртаас зүүн урагш 3 км зайд байрлах Дунд уртад төвлөрсөн инженерийн шугам сүлжээг хийх зэрэг нэн шаардлагатай асуудлуудыг бүрэн шийдвэлэхээр болов. Эдгээр ажлын төсвийг 2023 оны улсын төсөвт суулгаж өгөхөө Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ тус аймгийн иргэд хөдөлмөрчидтэй хийсэн уулзалтын үеэр амлалт өгсөн юм.


 

Холбоотой мэдээ