ӨНӨӨДӨР: Үндэсний их баяр наадмын Урианхай сурын харваа эхэлнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
ariunbold@montsame.gov.mn
2022-07-07 06:36:02

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Долоодугаар сарын 7-нд болох үйл явдлын тойм:

9.00 цагт Сурын талбайд Үндэсний их баяр наадмын Урианхай сурын харваа эхэлнэ.

9.00 цагт Хүй 7 худагт Үндэсний их баяр наадмын хурдан морины уралдааны бүртгэл эхэлнэ.

11.00 цагт Нийслэлийн цагдаагийн газрын байранд Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны Хэвлэл мэдээлэл, сурталчилгааны салбар хорооноос хэвлэлийн хурал хийнэ.

11.00, 12.30 цагт Төрийн ордонд Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх төрийн дээд цол, одон, медаль гардуулна.

12.00 цагт МҮХАҮТ-д УИХ-аар шинэчлэн баталсан "Зөвшөөрлийн тухай хууль"-ийг танилцуулах хэвлэлийн хурал болно.

18.00 цагт Цагаан лавай чуулгад "Nomadic legend" Ардын урлагийн тоглолт болно.

18.00 цагт Үндэсний урлагийн их театрт "Дэлхийд гайхагдсан Монгол урлаг" жуулчдад зориулсан тоглолт болно.


Холбоотой мэдээ