"COVID-19"-ийн олон сая тун вакциныг устгажээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
nyamdavaa@montsame.gov.mn
2022-07-08 12:04:24

БЭЭЖИН. /China Daily/. Дэлхийн хөгжингүй орнуудад "COVID-19"-ийн олон арван сая тун ашиглагдаагүй вакцин хаягдаж байгаа нь ихээхэн хэмжээний үргүй зардал гаргаж байна гэж "The Wall Street Journal" сониноос эш татан "China Daily" сонин мэдээлжээ.


"The Wall Street Journal" сонинд мэдээлснээр, Америкийн "Moderna" компани 30 сая орчим, Их Британийн "AstraZeneca" компани 13.6 сая, Германд 3.9 сая, Канад 1.2 сая тун вакциныг хугацаа нь дууссан тул устгалд оруулсан байна. 


Мөн зарим бага орлоготой орнуудад вакциныг хадгалах дэд бүтэц тааруу, мөн нийлүүлэлттэй холбоотой асуудлуудын улмаас вакцинжуулалтын ажлыг төлөвлөхөд хүндрэлтэй байгаагийн улмаас вакцины хүртээмж хангалтгүй байна. 


Өнгөрсөн тавдугаар сард Давос хотноо зохион байгуулсан Дэлхийн эдийн засгийн форумын хэлэлцүүлгийн үеэр "Moderna" компанийн гүйцэтгэх захирал Стефан Бансел, "Бид одоо вакцины тунгуудыг хаяж байгааг дуулгахад харамсалтай байна" гэжээ. 

Холбоотой мэдээ