“Чингис хаан” ОУНОБ руу 2 чиглэлээс иргэдэд нийтийн тээврээр үйлчилж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
dusem11@yahoo.com
2022-07-08 10:30:02

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Хөшигийн хөндий дэх "Чингис хаан" олон улсын нисэх онгоцны буудлыг зорих иргэдэд нийтийн тээврийн үйлчилгээг 6 дугаар сарын 24-нөөс үзүүлж эхэлсэн билээ.


“Чингис хаан” олон улсын нисэх онгоцны буудал-Драгон авто вокзал-5 шар”, “Чингис хаан” олон улсын нисэх онгоцны буудал-Улсын их дэлгүүр-120 мянгат” гэсэн чиглэлд өдөр бүр өглөөний 05.00 цагаас шөнийн 01.40 цаг хүртэл иргэдэд үйлчилж байна.


Үйлчилгээний цагийн хуваарийг нислэгийн цагийн хуваарьтай уялдуулан боловсруулсан бөгөөд нэг талдаа 1 цаг 20 минутаас 1 цаг 40 минут зарцуулна гэж тооцоолжээ.


Цагийн хуваарь:

 

Нэгдүгээр маршрут: Баруун 4 замаас өглөө 05:00, 06:00,10:10, өдөр 11:10, 15:40,16:40,  орой 20:50, 21:50 цагуудаас

Хоёрдугаар маршрут: Драгон төв /5 шараас/ өглөө 06:20, өдөр 12:20, орой 18:20 цагуудаас

Харин “Чингис хаан” олон улсын нисэх онгоцны буудлаас Улаанбаатар хот руу өглөө  07:10, 08:10 цаг, өдөр 12:20, 13:20 цаг, орой 17:50, 18:50 цаг болон  шөнө 23:00, 00:00 цагуудаас тус тус хөдлөх юм.

 

Үйлчилгээний үнэ тариф:

 

Том хүн 10.000 төгрөг

 

Хүүхэд 5.000 төгрөг





Холбоотой мэдээ