ДОРНОД: Сувилагч Б.Алтантуяа "Хавдаргүй ирээдүй өнөөдрөөс" уриатай нийслэлийг зорьсон гүйлтээ эхлүүллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
167@montsame.mn
2022-07-20 14:18:52

Дорнод /МОНЦАМЭ/. БОЭТ-ийн сувилагч Б.Алтантуяа "Хавдаргүй ирээдүй өнөөдрөөс" уриатай нийслэлийг зорьсон гүйлтээ өнөөдөр эхлүүллээ.


Тэрбээр хорт хавдраас урьдчилан сэргийлэх, хавдрыг эрт илрүүлж, амьдралын чанарыг дээшлүүлж болох талаар иргэдэд нөлөөлөл үзүүлэх, мэдээлэл өгөх зорилгоор Чойбалсан хотоос Улаанбаатар хот хүртэлх 650 км замыг туулах юм. Ийнхүү гүйх хугацаандаа зам дагуух аймаг, сумдын иргэдэд дасгал хөдөлгөөн, спортоор хичээллэж, эрүүл мэндээ бэхжүүлэх, эрүүл амьдралын хэв маягийг сурталчилж, Булган, Хөлөнбуйр сумдад нөлөөллийн ажил хийж, хорт хавдраас урьдчилан сэргийлэх,  эрт илрүүлгийн үзлэгт хамрагдахыг уриалахаар төлөвлөжээ.


Гүйлтэд нь амжилт хүсэж, гурван сая төгрөгийн дэмжлэгийг АЗДТГ-аас гардуулан үдэж өгчээ.

Холбоотой мэдээ