Элчин сайд Ш.Батцэцэг Уругвай Улсын Ерөнхийлөгчид Итгэмжлэх жуух бичгээ өргөн барив

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
batbold.sh@montsame.gov.mn
2022-07-18 20:31:09
@ShoovdorBatbold

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсаас Дорнын Бүгд Найрамдах Уругвай Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Шагдарын Батцэцэг 2022 оны 7 дугаар сарын 11-ний өдөр тус улсын Ерөнхийлөгч Луис Лакайе Поуд Итгэмжлэх жуух бичгээ өргөн барив.


Энэ үеэр Элчин сайд Ш.Батцэцэг Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн мэндчилгээг уламжилж, Монгол, Уругвайн найрсаг харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхийн төлөө идэвхтэй ажиллахаа илэрхийлэв.


Ерөнхийлөгч Л.Лакайе Монголын Үндэсний Их баяр наадмыг тохиолдуулан монголын ард түмэнд баярын мэндчилгээ дэвшүүлж, Монгол Улсаас Дорнын Бүгд Найрамдах Уругвай Улсад суух анхны Элчин сайд болж байгаад баяр хүргэж, ажлын амжилт хүсэв.

Холбоотой мэдээ