Испанид хэт халууны улмаас 500 гаруй хүн нас баржээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
Jargal.d@montsame.mn
2022-07-19 14:54:29

МАДРИД. /Xinhua/. Испанид хэт халсны улмаас 510 хүн нас барсан тухай тус улсын Эрүүл мэндийн яам мэдээлжээ. 


Долоодугаар сарын 10-16-ны хооронд үргэлжилсэн халууны эхний долоо хоногт зарим газарт 45 хэм хүрч халжээ. Хамгийн олон хүн нас барсан өдөр өнгөрөгч бямба гарагт бүртгэгдсэн бөгөөд 150 хүн нас барсан байна.


Халуунд өндөр настай хүмүүс илүү их өртөж нас барж байгаа аж. "Нас барсан 510 хүний 321 нь 85-аас дээш насныхан, 121 нь 75-84 насныхан, 44 нь 65-74 насныхан байна” гэж Испанийн Эрүүл мэндийн яам мэдээлсэн байна. Залуучууд ч мөн цаг агаарын гамшигт үзэгдлийн хохирогч болсон хэдий ч халууны улмаас бус Испанид одоо дэгдээд буй ойн түймэрт залуу гал сөнөөгчид, хоньчид амиа алджээ.  


Сануулахад, энэ нь Испанийг энэ жил нөмөрсөн халууны хоёр дахь давлагаа юм. Эхнийх нь зургаадугаар сарын 11-нээс 17-ны хооронд үргэлжилж, 829 хүний амийг авч одсон байна. 



Холбоотой мэдээ