Өнгөрсөн 7 хоногт нүүрс тээврийн 3 721 автомашин хил нэвтэрчээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | УУЛ УУРХАЙ
192@montsame.mn
2022-07-19 16:42:54

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын хилээр өнгөрсөн 7 хоногт нүүрс тээврийн нийт 3 721 автомашин хил нэвтэрчээ. Тодруулбал, Гашуунсухайт боомтоор энэ оны 7 дугаар сарын 14-18-ны өдрүүдэд нүүрс тээврийн 2 181 автомашин, Ханги боомтоор 733 автомашин, Булган боомтоор 144 автомашин, Шивээхүрэн боомтоор 567 автомашин  нэвтэрчээ.

Дээрх хугацаанд зэсийн баяжмал тээврийн 146 автомашин Гашуунсухайт боомтоор хил гарсан бол Бургастай болон Ханги боомтоор 227 автомашин төмрийн хүдэр тээвэрлэжээ. Сүүлийн үед экспортын гарц ийнхүү нэмэгдэж байгаа талаар УУХҮЯ-наас мэдээллээ. Үндэсний баяр наадмын амралтын өдрүүдэд хилийн боомтууд амралтгүй ажиллажээ.

Холбоотой мэдээ