ТӨВ: 40 жилийн дараах шинэ суурьшлын бүс-Шинэ Зуунмод

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
tuv@montsame.mn
2022-08-13 21:30:08

Төв /МОНЦАМЭ/. Засгийн газрын "Шинэ сэргэлтийн бодлого”-ын хүрээнд Хөшигийн хөндийд шинэ хот байгуулж, эдийн засгийн төрөлжсөн бүс байгуулах их бүтээн байгуулалтын ажил энэ 7 хоногт эхэллээ. 


Тус хотыг 55 га талбайд, 150.000 хүн ам суурьшихаар төлөвлөж, ус, цахилгаан болон дулаан хангамж, цэвэрлэх байгууламж, ариутгах татуурга, мэдээлэл холбоо сүлжээ, инженерийн бэлтгэл ажлуудыг улсын төсвийн нийт 498 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар хийж хэрэгжүүлэхээр төлөвлөжээ.


Манай Улс 1980 онд Багануур хотыг барьж байгуулсан. Үүнээс хойш 40 жилийн дараа шинэ суурьшлын бүс цогцлоох ажил эхэлж байгаа нь Шинэ Зуунмод суурьшил юм.

Холбоотой мэдээ