Онцгой байдлын байгууллагын алба хаагчид 20 иргэний амь насыг аврав

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
ariunbold@montsame.gov.mn
2022-08-15 09:30:04

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Онцгой байдлын байгууллагын алба хаагчид энэ сарын 8-14-нд нийслэлд 20 иргэний амь насыг аварсан талаар НОБГ-аас мэдээлэв.


Тодруулбал, дээрх өдрүүдэд гал түймрийн 14, аврах ажиллагааны 4 дуудлага онцгой байдлын байгууллагад ирсний дагуу Гал түймэр унтраах, аврах ангийн алба хаагчид үүрэг гүйцэтгэж, гал түймрийн аюулаас 20 иргэнийг аварч, 355 сая төгрөгийн эд хөрөнгийг хамгаалсан байна.


Он гарсаар өнөөдрийн байдлаар нийслэлийн хэмжээнд ахуйн гал түймэр 1240, ой,хээрийн түймрийн 5, аврах ажиллагааны 133 дуудлага ирсэн байна. Энэ нь өнгөрсөн оны мөн үеийнхтэй харьцуулахад 24.5 хувиар нэмэгдсэн үзүүлэлт аж.

Холбоотой мэдээ