ДУНДГОВЬ: "Нийгмийн эгэх хариуцлагын ойлголт, арга хэрэгслийг ашиглах нь” сургалт зохион байгуулав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
altantogos888@gmail.com
2022-08-19 15:40:19
altantogos

Дундговь /МОНЦАМЭ/. Японы Хүүхдийг ивээх сангийн Монгол дахь хөтөлбөрийн газраас Говийн хөгжил Наран ТББ-тай хамтран “Төсвийн үйл явцад нийгмийн эгэх хариуцлагын ойлголт, арга хэрэгслийг ашиглах нь” сургалт зохион байгуулж, төр, ТББ, иргэдийн төлөөлөл 65 хүн хамрагдав.


Энэхүү сургалт нь ХИС-ийн хэрэгжүлж буй  “Монгол Улсад ил тод байдал, олон нийтийн оролцоог нэмэгдүүлэхэд нийгмийн эгэх хариуцлагыг бэхжүүлэх нь буюу  MAСAM-2” төслийн үйл ажиллагааны хүрээнд зохион байгуулагджээ. Төсөл Швейцарын хөгжлийн агентлаг, Дэлхийн банк, Нийгмийн эгэх хариуцлагын дэлхийн түншлэл байгууллагуудын санхүүжилтээр 21 аймаг, 9 дүүрэгт хэрэгжиж байна.


Уг төсөл нь Монгол Улсын хэмжээнд нийгмийн эгэх хариуцлагыг бэхжүүлэх замаар эрүүл мэндийн анхан шатны тусламж үйлчилгээний чанарыг сайжруулахад нийгмийн эгэх хариуцлагыг нэмэгдүүлэх, эрүүл мэндийн салбарын төсвийг  зохистой, үр ашигтай төлөвлөх, төсөвлөх, зарцуулахад иргэд, ИНБ-ын үр дүнтэй оролцоог дэмжиж, төр болон иргэд харилцан ярилцаж, хамтын шийд гаргах  арга замыг  олсноор эрүүл мэндийн анхан шатны тусламж  үйлчилгээний чанар хүртээмжийг нэмэгдүүлж, үйлчилгээг сайжруулах зорилготой юм.

Сургалтаар нийгмийн эгэх хариуцлага, иргэдийн оролцоо, ил тод байдал, төрийн санхүүгийн удирдлага, улсын хөрөнгө оруулалт, түүнд иргэд оролцох нь, эрүүл мэндийн анхан шатны тусламж үйлчилгээний төсөв болон үйлчилгээний хүртээмжийн оролцоот хяналт сэдвүүдээр мэдлэг олгож,  оролцогчдыг чадавхжуулсан аж.

Холбоотой мэдээ