ДУНДГОВЬ: Хоёр аймгийн Засаг дарга хамтран ажиллах санамж бичиг байгуулав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
altantogos888@gmail.com
2022-08-29 16:38:00
altantogos

Дунндговь /МОНЦАМЭ/. Дундговь аймгийн Засаг дарга Ц.Мөнхбат, Өмнөговь аймгийн Засаг дарга Р.Сэддорж нар отор нүүдэл хийх, отроор яваа малчдын нийгмийн асуудал, малын эрүүл мэндтэй холбоотой асуудлыг хэрхэн шийдвэрлэх талаар санал солилцон, хамтран ажиллах санамж бичиг байгуулав.

Өмнөговь аймгийн ихэнх нутгаар гандуу байгаа тул өвөлжилт, хаваржилт хүндрэх нөхцөл байдал үүсээд байгаа аж. Тиймээс тус аймгийн малчид хөрш зэргэлдээ аймгуудад оторлох нөхцөл байдал үүсчээ.  

Санамж бичгийн хүрээнд Дундговь аймаг оторлох бүс нутгуудыг сумдын Засаг дарга нартай харилцан тохирох, отроор яваа малчид, өндөр настан, хүүхэд, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, жирэмсэн болон төрсөн ээжүүдэд эрүүл мэндийн тусламж үзүүлэх, сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдийг боловсролд хамруулах бол Өмнөговь аймгийн хувьд малчдынхаа тоон мэдээлэл, отроор ирсэн малын ирүүл мэндэд анхаарч, бэлчээрийг зохистой ашиглах, ус ундарга бусад өмчийг хамгаалах үүрэг хүлээх аж.

Мөн Дундговь аймгаас гаргасан отрын бүс нутагт шаардлагатай нөхцөлд Өмнөгөвь аймаг худаг ус шинээр гаргах асуудлыг шийдвэрлэхээр болжээ.

Холбоотой мэдээ