ДОРНОД: 300 гаруй багш мэргэжлийн болон боловсролын зэргээ ахиулжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
167@montsame.mn
2022-09-08 17:33:23

Дорнод /МОНЦАМЭ/. Сүүлийн таван жилийн хугацаанд ЕБС, цэцэрлэгийн магистр зэрэгтэй багшийн тоо 79-өөр, мэргэжлийн зэрэг болон зөвлөх багш 28-аар, “Тэргүүлэх багш” 132-оор, заах аргач багш 98-аар нэмэгдсэн тухай Дорнод аймгийн БСУГ-ын тайлан мэдээнд дурджээ. Энэ нь орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтаар багшийн хөгжлийг дэмжих "Эрдэм" хөтөлбөрийг хэрэгжүүлсний нэг үр дүн юм.

Ийнхүү багш нар мэргэжлийн болон боловсролын зэргээ ахиулж байгаа нь судалгаа, шинжилгээний ажилд ахиц гарч, боловсролын чанарыг ахиулах, хоцрогдлыг багасгахад үнэлгээ, дүгнэлт хийж, тулгамдсан асуудлыг шийдвэрлэх зэрэг олон боломжийг бий болгож байна. Үүний үр дүнд Дорнодын багш нарын чадвар, сурагчдын сурлагын чанар улсад өндөрт үнэлэгдэх болсон. 

Дээр дурдсан үр дүнгүүдийг ахиулан бататгах, багшийн оролцоо, нийгмийн асуудлыг шийдвэрлэх чиглэлээр 2024 он хүртэл "Эрдэм" хөтөлбөрийг үргэлжлүүлэн хэрэгжүүлэхээр болжээ. Энэ хүрээнд сургалтын шинэ технологи, боловсролын цахим үйлчилгээг нэвтрүүлж, гадаад, дотоод хамтын ажиллагаа, сургалтын орчин нөхцөлийг сайжруулахад онцгой анхаарах аж.

Холбоотой мэдээ