Нийтийн тээврийн машин цагийн тарифыг өөрчлөв

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
oyundelger@montsame.gov.mn
2022-09-09 13:34:20

Улаанбаатар /МОНЦАМЭ/.НИТХ-аар нийтийн тээврийн машин цагийн тарифыг өөрчлөх талаар хэлэлцэв. Тодруулбал, машин цагийн зардлын тарифыг их багтаамжийн дизель хөдөлгүүртэй автобус 53364, угсраа автобус 69688, дунд багтаамжийн автобус 46428, цахилгаан давхар автобус 63979 төгрөг байхаар тусгасныг дэмжсэн байна.


Инфляцын түвшин, гадаад валютын ханшийн өсөлтөөс шалтгаалан тос, тослох материал, сэлбэг хэрэгсэл, бусад бараа бүтээгдэхүүн, шатахууны үнэ нэмэгдсэн нь “машин цагийн тариф”-ыг өөрчлөх шаардлага үүсгэжээ. 



Холбоотой мэдээ