ХӨВСГӨЛ: Аврагчид 10 метрийн гүнд шумбалт хийж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2022-09-15 16:41:17

Хөвсгөл /МОНЦАМЭ/. Хөвсгөл аймгийн Ханх сумын нутаг дэвсгэр Хөвсгөл нуурт Монгол, Оросын аврагчдын хамтарсан гүний усны шумбалтын дадлага сургууль болж байна.


Алба хаагчдын мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэх, харилцан туршлага солилцох, үүрэг гүйцэтгэх чадавхыг нэмэгдүүлэх зорилгоор Хөвсгөл нуурт  гүний усны шумбалтын дадлага, сургууль үргэлжилж байна.



Дадлага сургуулиар алба хаагчид 10 метрийн гүнд шумбалт хийж, даралт тэнцүүлэх, чөлөөт зогсолт, зуултуур солилцох зэрэг дадлагыг хийж, туршлага солилцож байгаа юм.



Сургалтад ОБЕГ, ОХУ-ын Байгалийн эрэн хайх, аврах отряд, ОБЕГ-ын харьяа Үндэсний аврах бригад, Орхон, Архангай, Булган, Сэлэнгэ, Хөвсгөл аймгийн Онцгой байдлын газрын 30 гаруй алба хаагч хамрагдаж байна.



Холбоотой мэдээ