СҮХБААТАР: Номын санчдыг чадавхжуулав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
odonchimeg@montsame.mn
2022-09-18 17:54:48

Сүхбаатар /МОНЦАМЭ/. 32 дахь номын баярын хүрээнд аймгийн Нийтийн номын сангаас сум, сургуулийн номын санчдыг чадавхжуулах нэгдсэн сургалтыг зохион байгууллаа. Тус аймгийн хэмжээнд 13 мөн ЕБС бүр дэргэдээ номын сангийн үйл ажиллагаа явуулж байна.

Сургалтыг Номын сандын мэргэжлийн боловсролыг дээшлүүлэх нь” сэдвийн хүрээнд Монгол Улсын Соёлын яамны ахлах мэргэжилтэн Б.Баяраа, Монгол Улсын Үндэсний номын сангийн арга зүйч В.Түвшинтогтох, ЕБС-ийн номын санчдын нэгдсэн холбооны Удирдах зөвлөлийн гишүүн Л.Оюунбилэг, МУБИС-ийн Номын сангийн захирал Ж.Баатарсүрэн нар удирдан явууллаа.

 

Уншлага, үйлчилгээний үеэр гардаг харилцааны зарим асуудал, Номын сангийн хүний нөөцийн бодлого, Олон нийт болон мэдээллийн технологийн ажлыг хэрхэн хийх, Номын сангийн инновац ба үйлчилгээний орчинд тавигдах шаардлагууд зэрэг сэдвээр дадлага онолыг хослуулан сургалт, мэдээлэл өгч байна. Соёлын яамнаас соёлын байгууллагуудын үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх зорилтыг дэвшүүлсэн. Соёлын байгууллага тэр дундаа номын сангийн чанар хүртээмжийг дээшлүлэхэд нэн тэргүүнд номын санчдын харилцаанд анхаарах шаардлага байгаа гэдгийг Монгол Улсын Үндэсний номын сангийн арга зүйч В.Түвшинтогтох хэллээ.

Мөн сургалтын дараа сум, сургуулийн номын санчдыг багт хуваан, ажил мэргэжийн уралдааныг зургаан төрлөөр явуулжээ. Жавхлант шарга баг тэргүүлж, Тэмүүлэл баг хоёрдугаар байрт шалгарсан байна.

 

 

Холбоотой мэдээ