Оросын уран гулгагчдын оролцоотой шоу тоглолтыг Монголд зохион байгуулах талаар ирэх сард хэлэлцэнэ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СПОРТ
Jargal.d@montsame.mn
2022-09-20 14:54:39

МОСКВА. /TASS/. ОХУ-ын Уран гулгалтын холбоо Монголд болох шоунд Оросын тамирчдыг оролцуулах талаар аравдугаар сарын эхээр хэлэлцэнэ гэж тус холбооны ерөнхий захирал Александр Коган сэтгүүлчдэд мэдээллээ.


"Монголын талаас санал тавьсан. Бид холбооныхоо болон Монголын спортын яамны төлөөлөгчидтэй уулзаж, нөхцөл, боломжийг судална. Уулзалт 10 дугаар сарын эхээр болно" гэж А.Коган хэлсэн байна. 


Наймдугаар сарын 31-нд ОХУ-ын Спортын сайд Олег Матыцин Монгол Улсын тамирчдыг ирэх аравдугаар сард Сочи хотноо болох "Бид хамтдаа.Спорт" зуны паралимпын наадам, 11, 12 дугаар сард Казань хотод болох "Найрамдлын наадам" цогц тэмцээн, 2023 онд Екатеринбург хотноо оюутны нээлттэй тэмцээн, мөн 2024 онд Казань хотноо болох "Ирээдүйн тоглоомууд" технологийн анхны тэмцээнд оролцохыг урьжээ. 


Холбоотой мэдээ