НИТХ-ын дарга Ж.Батбаясгаланг Брисбэн хотын хурлын дарга хүлээн авч уулзав

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
oyundelger@montsame.gov.mn
2022-09-22 07:47:11

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Австралийн холбооны улсад зохион байгуулагдаж буй Ази номхон далайн орнуудын сайд нарын бага хуралд оролцож буй НИТХ-ын дарга Ж.Батбаясгалан Брисбэн хотын Хурлын дарга Дэвид Маклахлантай уулзав.


Уулзалтаар хоёр орны хурлын байгууллагын хамтын ажиллагааны талаар санал солилцлоо. Мөн 2032 оны зуны олимпийн наадмыг зохион байгуулах Брисбэн хотын төлөвлөлтийн талаар ярилцилцсан байна. НИТХ-ын дарга Ж.Батбаясгалан ноён Дэвид Маклахланыг тааламжтай үедээ Улаанбаатар хотод айлчлан ирэхийг урьжээ. 

Холбоотой мэдээ