ХӨВСГӨЛ: Засаг даргаар ахлуулсан баг орон нутагт тулгамдаж буй асуудлуудтай газар дээр нь танилцаж байна

ОРОН НУТАГТ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2022-09-26 11:26:25

Хөвсгөл /МОНЦАМЭ/. Хөвсгөл аймгийн Засаг дарга Ш.Идэрбаясгалангаар ахлуулсан ажлын багийн бүрэлдэхүүн Төмөрбулаг, Галт, Жаргалант, Шинэ-Идэр суманд ажиллаж иргэдтэй уулзан, төрийн үйлчилгээнд орон нутагт тулгамдаж буй асуудлуудтай газар дээр нь танилцаж  байна.


Энэ үеэр салбар бүрийн хэлтсийн дарга, холбогдох мэргэжилтнүүд зөвлөн тусалж, зарим асуудлыг газар дээр нь шийдвэрлэж байна. Тухайлбал Жаргалант сумын Эрүүл мэндийн төвийн барилгын дээвэр, цэвэр бохир усны их засварт аймгийн Орон нутгийн хөгжлийн сангаас 160 сая төгрөгийг шийдвэрлэж их засварын ажлыг эхлүүллээ.



Засаг дарга Ш.Идэрбаясгалан “Аймгийн Засаг даргын мөрийн хөтөлбөрт тусгасан иргэд рүү чиглэсэн арга хэмжээнүүдийг танилцуулж, төрийн үйлчилгээг хүнд сурталгүй чирэгдэлгүй явуулах нь чухал” гэдгийг онцлов.



Ажлын багийн бүрэлдэхүүнд  Эрүүл мэндийн газар, Хүнс хөдөө аж ахуйн газар, Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газар зэрэг байгууллагын мэргэжилтнүүд холбогдох мэдээ, мэдээллийг иргэдэд хүргэн ажиллаж байна.

 

 

 

Холбоотой мэдээ