ХӨВСГӨЛ: Мөрөн сумын Засаг даргад нэр дэвшигч Ц.Гансүх олонхын санал авлаа

ОРОН НУТАГТ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2022-09-26 12:33:36

Хөвсгөл /МОНЦАМЭ/. Мөрөн сумын ИТХ-ын ээлжит 11-р хуралдаан боллоо.



Тус хуралдаанаар сумын Орон нутгийн Хөгжлийн сангийн 2023 оны санал асуулгын эрэмбэ батлуулах тухай, 2022 онд сумын Орон нутгийн хөрөнгө оруулалтаар бий болсон хөрөнгийн өмчлөлийг тогтоох, Мөрөн сумын Засаг даргын Тамгын газрын үндсэн хөрөнгөд бүртгэлтэй газрыг тухайн харьяалал бүхий сургууль, цэцэрлэгт нь шилжүүлэх зэрэг асуудлыг хэлэлцэв.



Мөн энэ үеэр Мөрөн сумын Засаг даргад МАН-ын бүлгээс Ц.Гансүх, төлөөлөгч Д.Содномдорж Ц.Мэндээг тус тус нэр дэвшүүлж Ц.Гансүх 16 төлөөлөгчийн буюу нийт төлөөлөгчийн 59,2 хувийн санал авлаа. Нэр дэвшигч Ц.Гансүхийг Сумын засаг даргаар батламжлуулахаар аймгийн Засаг даргад санал хүргүүлэхээр боллоо.




Холбоотой мэдээ