Говь-Алтай аймгийн түүх, соёлын үл хөдлөх дурсгалын 9 нь улсын хамгаалалтад байна
МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Түүх, соёлын үл хөдлөх дурсгалын улсын тооллого Говь-Алтай аймагт үргэлжилж байна.
Тус
аймгийн хэмжээнд улсын хамгаалалттай 9, аймгийн хамгаалалтад 33 түүх, соёлын үл
хөдлөх дурсгалт газар байдаг аж.
Говь-Алтай
аймаг нь 141.4 км2 нутаг дэвсгэртэй, дэлхийн цагийн VI бүсэд байрладаг, засаг
захиргааны нэгж 18 сум, 2 тосгонтой.
Говь-Алтай
аймагт:
1
Алтай сум: Шар тээгийн палеонтологийн дурсгалт газар
2
Бигэр сум: Бичигтийн бууцны хадны зураг, бичээс
3
Бигэр Номун ханы хийдийн туурь
4
Дарви сум: Гурван эрээний нурууны палеонтологийн дурсгалт газар
5
Жаргалан сум: Сүмийн дэнжийн цогцолбор дурсгал
6
Тоосготын хүн чулуун хөшөө
7
Тонхил сум: Шататын бэлчирийн цогцолбор дурсгал
8
Халиун сум: Цагаан голын хадны зураг
9 Цогт сум: Хиргист хоолойн булшнууд гэх мэт газрууд улсын хамгаалалтад бүртгэгджээ.