“Өргөө цэцэрлэг”-ийг ашиглалтад оруулжээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМУлаанбаатар /МОНЦАМЭ/. “Өргөө цэцэрлэг”-ийн эхнийх болох Сонгинохайрхан дүүргийн 33 дугаар хороонд 271 дүгээр цэцэрлэгийн салбар бүлэг хэлбэрээр хичээллэж эхлээд байна.
Нийслэлийн цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлэх хүрээнд
цэцэрлэгийн хэд хэдэн хувилбарыг бий болгосон. Түрээсийн, салбар, байгууллагын
цэцэрлэгүүд үе шаттай нээгдэж хүүхдүүдээ хүлээн авсаар байна. Улаанбаатар хотын
захын хороод болон гэр хорооллын дунд “Өргөө цэцэрлэг” байгуулахаар төлөвлөсөн
билээ.
Эхний “Өргөө цэцэрлэг”-ийг орчин үеийн шийдэл бүхий
дотроо ариун цэврийн байгууламжтай, шалны халаалт бүхий гэр хэлбэртэй энэ
цэцэрлэгийг 40 хоногийн хугацаанд барьсан байна. Энэхүү 4 бүлэг бүхий цэцэрлэг 120-140
хүүхдийн хүчин чадалтай юм байна.
Энэ онд орчин үеийн шийдэл бүхий 11 “Өргөө цэцэрлэг” байгуулахаар ажиллаж байгаа аж. Энэ цэцэрлэгийн давуу тал нь хүүхдүүд гэрийнхээ ойр байршилд хамран сургах тойрогтоо цэцэрлэгт хамрагдахаас гадна Монгол өв уламжлал, ёс заншилтай танилцах боломжийг бүрдүүлж байгаа юм. Цаашид энэ хэлбэрийн цэцэрлэгүүдийг илүү чанаржуулан олноор байгуулах юм. Ялангуяа сумдад “Өргөө цэцэрлэг” илүү тохиромжтой, өртөг зардал хямд юм.