ДОРНОД: Цэцэрлэгт гудамжуудад гэрэлтүүлэг суурилууллаа

ОРОН НУТАГТ | ДОРНОД
167@montsame.mn
2022-10-04 12:39:36

Дорнод /МОНЦАМЭ/. Энэ онд Дорнод аймгийн төвийн дөрвөн цэцэрлэгт гудамжид гэрэлтүүлэг суурилуулахаар төлөвлөснөөс гурвыг нь бүрэн гэрэлтүүлэгтэй болгожээ. Тухайлбал, Хэрлэн сумын есдүгээр баг, нэгдүгээр сургуулийн урд гудамж, долдугаар багийн нутаг дахь Чойбалсан хотын төв цэг болон Бөртэ-Үжиний цэцэрлэгт хүрээлэнгийн хашааг стандартын дагуу жигдрүүлж, гэрэлтүүлэг хийжээ.  

Хэрлэн сумын ЗДТГ-аас "Гэрэлтэй- аюулгүй хот" төслийг тав дахь жилдээ хэрэгжүүлж, нийтийн эзэмшлийн зам талбайг гэрэлтүүлэх, нэг хэв загвараар хашаажуулан тохижуулж байна. Дээрх цэцэрлэгт гудамжуудыг Хэрлэн сумын 240 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар тохижуулсан бол энэ намартаа багтаж "Өүлэн эхийн хөшөө" орчмыг гэрэлтүүлэгтэй болгохоор төлөвлөж байна гэв. 

Холбоотой мэдээ