АНУ-ын өр 31 их наяд ам.доллар давжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
Jargal.d@montsame.mn
2022-10-05 10:30:05

ВАШИНГТОН. /The New York Times/. АНУ-ын өр түүхэндээ анх удаа 31 их наяд ам.долларыг давжээ. 


Мягмар гарагт нийтэлсэн Сангийн яамных нь тоо баримтаас үзэхэд 10 дугаар сарын 3-ны байдлаар АНУ-ын төлөгдөөгүй өрийн хэмжээ 31.123 их наяд ам.доллар болсон байна. 


Энэ нь Америкийн улсын өрийн хамгийн дээд үзүүлэлт юм. 1993 онд тус улсын өр 4.3 их наяд ам.доллар байсан бөгөөд үүний дараа тогтмол өсжээ. 


 “The New York Times” сонинд бичиж буйгаар, “Холбооны Нөөцийн Сан (ХНС, Төв банк) хурдацтай өсөж буй инфляцыг даван туулахыг оролдож байгаа нөхцөлд түүхэн бага хүүтэй зээлийн хүү өндөр хүүгээр солигдож байгаа тохиромжгүй үед дээд үзүүлэлт эвдэгдсэн байна”. Үүний улмаас "эдгээр өндөр хүү нь Америкийн өрийн үйлчилгээг урт хугацаандаа илүү үнэтэй болгож байна" гэж уг хэвлэлд нэмж дурджээ. 

Холбоотой мэдээ