Спортын төрөлжсөн сургууль ашиглалтад орно

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
mishigsuren@montsame.mn
2016-08-21 13:05:35

Энэ хичээлийн шинэ жилээс Өмнөговь аймагт 240 хүүхдийн спортын төрөлжсөн сургууль ашиглалтад орох юм. Спортод дуртай хүүхэд бүрийн авъяасыг хөгжүүлэхэд тухайн сургууль өндөр ач холбогдол өгнө гэж аймгийн удирдлагууд онцолж байна.

Даланзадгад суманд байгуулж буй тус бүтээн байгуулалтын барилгын ажлыг "Сайн констракшин" ХХК 2,4 тэмбум төгрөгөөр гүйцэтгэж байна.

Өмнөговь аймгаас спортоор улсдаа дээд амжилтуудыг тогтоосон тамирчид цөөнгүй байдаг бөгөөд уулын болон хөнгөн атлетикаар тэргүүлдэг билээ.

Өнгөрсөн хичээлийн жилд Өмнөговь аймгийн Биеийн тамир, спортын газарт спортын 14 төрлийн дугуйланд 600 гаруй  хүүхэд тогтмол амжилттай хичээллэсэн байна. 

Мөн үндэсний спортын секц дугуйланг БТСГазар дээр тогтмол хичээллүүлдэг бөгөөд сар бүр үндэсний бөхийн өсвөр үеийн барилдааныг 3 насны ангилалаар тогтмол зохион явуулдаг болоод байгаа юм. Үндэсний спортын төрлөөр 15 суманд 700 хүүхэд үндэсний бөх, үндэсний сур, шагайн харваагаар хичээллэж байна.

Өмнөговь аймаг Д.Мишигсүрэн

Холбоотой мэдээ