Ирэх 9 дүгээр сард явган аялалын аймгийн аварга шалгаруулна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
mishigsuren@montsame.mn
2016-08-21 13:36:30

Өмнөговь аймагт явган аяллын спортыг сүүлийн жилүүдэд эрчимтэй хөгжүүлж байгаа билээ. Ирэх 9 сард уг спортын насанд хүрэгчдийн аймгийн аварга шалгаруулах тэмцээн болох юм байна. Иргэдийн дунд 3 насны ангилалаар аялалуудыг зохион байгуулдаг бөгөөд тэмцээнд бүрт 100-аас доошгүй хүн оролцдог болжээ.

Тус аймагт явган аяллын спорт 1950 оноос эхэлсэн түүхтэй байдаг ажээ. Хамгийн сонирхолтой нь төр нийгмийн зүтгэлтэн, төрийн шагналт зохиолч С.Удвал 4 нөхдийнхөө хамтаар анхны аяллыг зохион байгуулж байсан байна.

Харин 2013 оноос эхлэн тус аймгийн Биеийн тамир спортын газарт явган аяллын дасгалжуулагч багш ажиллаж эхэлсэн гэнэ. Явган аялалын спортын мастер Г.Лхагвадорж дасгалжуулагчаар одоо ажилладаг бөгөөд 22 хүүхэд тасралтгүй хичээллэж байгаа ажээ.

Өмнөговь аймаг Д.Мишигсүрэн

Холбоотой мэдээ