Өмнөговь аймагт 150 хосод эрүүл мэндийн үзлэг, шинжилгээ хийлээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
mishigsuren@montsame.mn
2016-08-21 14:43:14

ЭМЯ-ны захиалгаар АШУҮИС-ийн мэргэжлийн баг Өмнөговь аймагт 150 хосод эрүүл мэндийн үзлэг шинжилгээ хийлээ.

Энэ нь Монгол Улсын хүн ам дундах үргүйдлийн тархалт, шалтгаан, нөлөөлж буй эрсдэлт хүчин зүйлс, эмгэг жамыг судлан, эмчилгээний арга боловсруулах судалгаа ажээ.  Энэхүү үзлэг, шинжилгээ, судалгаанд тус аймгийн Цогт-Овоо сумаас 50, Даланзадгад сумаас 50, Гурвантэс сумаас 50 хос хамрагдсан байна.

Судалгаанд 20-45 насны хосуудыг хамруулан, асуумж авч, шаардлагатай хосуудад эмэгтэйчүүд, эрэгтэйчүүдийн нарийн мэргэжлийн ЭХО үзлэг, дотоод шүүрлийн үйл ажиллагааны шинжилгээ хийжээ. Шинжилгээний үр дүнг 14 хоногийн дараа хувь хүнд нь эргэн мэдээлж, эмчилгээг нь зөвлөх юм байна.

Өмнөговь аймаг Д.Мишигсүрэн

Холбоотой мэдээ