Оюутолгойн уурхайд Өмнөговийн 1500 гаруй иргэн ажилладаг
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬӨмнөговь аймгийн Ханбогд сумын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Оюутолгой уурхайд тус аймгийн 1538 иргэн ажилладаг ажээ. Үүнээс Оюутолгой ХХК-ийн үндсэн ажилтанаар 415 иргэн ажилладаг бөгөөд бусад нь туслан гүйцэтгэгч, гэрээт компаниудад ажиллаж байна.
Оюутолгойн нийт ажиллах хүчний 95 хувийг монгол иргэд бүрдүүлж байгаа бөгөөд үүний 23 хувь нь Өмнөговийн иргэд байгаа юм.
Тус аймгийн удирдлагууд аймгийнхаа нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг уул уурхайн компаниудад орон нутгийн иргэдийг түлхүү ажилд авахыг санал болгоод байгаа юм. Мөн аймгийнхаа Политехникийн коллежтэй хамтран уул уурхайд хэрэгцээтэй мэргэжлийг ажилгүй иргэддээ эзэмшүүлэн ажлыг байрыг нэмэгдүүлэх тал дээр анхаарч ажиллахаа илэрхийлээд байна.
Өмнөговь аймаг Д.Мишигсүрэн