“Олон улсын ахмадын баяр”-ыг 9 дүгээр сард тэмдэглэнэ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬӨмнөговь аймгийн ахмадын хорооноос "Олон улсын ахмадын баяр"ыг ирэх 9 дүгээр сарын 17, 18-ны өдрүүдэд зохион байгуулахаар төлөвлөж байна. Тус аймагт 5063 ахмад настан байдаг гэж тус хорооны дарга О.Бадарч хэллээ.
Ахмад настны нийгмийн хамгааллын тухай хуульд зааснаар ахмадуудын олонхийн эрх ашгийг хамгаалдаг Төрийн бус байгууллагыг төрөөс санхүүжүүлэн хамтран ажиллана гэсэн байдаг. Энэхүү хуулийг хэрэгжүүлэх зорилгоор аймгийн Засаг дарга Н.Наранбаатар, аймгийн Ахмадын хорооны даргатай үр дүнгийн гэрээнд гарын үсэг зурсан юм. Цаашид Засаг даргын дэргэд ахмадын зөвлөл ажиллуулах, гарч буй шийдвэрүүд, ажлын хэсэгт ахмадын төлөөлөл оруулан тэдний санал бодлыг сонсож, ахмадын байгууллагыг дэмжин ажиллахаа аймгийн Засаг дарга илэрхийлээд байгаа билээ.
Өмнөговь аймаг Д.Мишигсүрэн