Дэлхийн Технополисын холбооны зөвлөгөөнд Дарханы удирдлагууд оролцоод иржээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
erdenechimeg@montsame.mn
2015-10-04 22:53:15

БНСУ-ын Дэжон хотод болсон Дэлхийн Технополисын холбоо, ЮНЕСКО олон улсын байгууллагын хамтарсан “International Training Workshop” уулзалт зөвлөгөөнд тус аймгийн удирдлагууд оролцоод иржээ.

Энэ удаагийн зөвлөгөөнд тус холбооны удирдах зөвлөлийн 12 гишүүн орны удирдлагууд болон дэлхийн өнцөг булан бүрийн 30 гаруй улсын 140 гаруй төлөөлөл оролцсон байна. Дархан-Уул аймаг нь Монгол Улсаа төлөөлж тус байгууллагын удирдах зөвлөлийн гишүүнээр энэ удаагийн хурлаас эхлэж ажиллахаар болсон. Энэ нь сүүлийн жилүүдэд үйлдвэрлэл технологийн паркийг хөгжүүлэхээр ажиллаж байгаа манайх шиг улс орон тэр дундаа аймаг орон нутагт нэр хүндийн хэрэг болж байгааг албаны төлөөлөл хэлж байна.

Бүс нутгийн нийгэм, эдийн засгийн хөгжлийг дэмжих ажлын хүрээнд шинэ дэвшилтэт технологи дамжуулан нэвтрүүлж нутагшуулах экспортын бүтээгдэхүүнийг болон импортыг орлох үйлдвэрлэлийг дэмжих тухай энэ удаагийн уулзалт зөвлөгөөнд оролцогч тэргүүлэгч орнууд өөрсдийн туршлага судалгааны арга технологийг танилцуулжээ. Ингэснээр эдийн засгийн өрсөлдөх чадварыг дээшлүүлэх, байгаль орчинд халгүй технологи, үйлдвэрлэлийг хөгжүүлж ажлын байрыг олноор бий болгох зорилтуудыг хооронд нь уялдуулах тухайн улс орон нутгийнхаа нийгэм эдийн засгийн асуудлыг цогцоор нь шийдвэрлэх боломж бүрдэнэ гэж үзжээ.

Технополис буюу аж үйлдвэржсэн хотуудын холбооны энэ удаагийн уулзалт зөвлөгөөн нь 28 дахь удаагаа болсон нь энэ юм. Энэ үеэр дэлхийн улс орнуудын нэвтрүүлсэн дэвшилтэт технологийн үзэсгэлэн зохион байгуулагдаж энд  хамгийн сүүлийн үеийн мультмедиа техник хэрэгсэл, сэргээгдэх эрчим хүчний тоног төхөөрөмж ундны усыг өндөр төвшинд цэвэршүүлж энергижүүлэх аппарат, мөн шилдэг технологиор гаргаж авсан гоо сайхны бүтээгдэхүүнүүдийг дэлгэж тавьсан аж.

                                                                                                                                                    Б.Норовсамбуу

Холбоотой мэдээ
Сэтгэгдлүүд