АРХАНГАЙ: Нийтийн хэрэгцээний махыг үйлдвэрийн аргаар боловсруулах шийдвэрийг хэрэгжүүлэх чиглэл өгөв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2022-11-07 17:02:51

Архангай /МОНЦАМЭ/. Аймгийн Засаг даргын орлогч В.Мөнхбат өнөөдөр ХХААХҮЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Т.Жамбалцэрэн, аймгийн ХХААГ-ын дарга Д.Гомбодорж нартай “Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөний хүрээнд хэрэгжүүлэх ажил, зорилт, хүлээгдэж байгаа үр дүнгийн талаар санал солилцлоо.


Уулзалтын үеэр мах, махан бүтээгдэхүүний үйлдвэрлэл, худалдааны техникийн зохицуулалтын тухай сэдэв хөндөгдлөө.

2023 оны 1 дүгээр сараас улс орон даяар нийтийн хэрэгцээнд гаргах махыг заавал үйлдвэрийн аргаар боловсруулах шийдвэр гарчээ. Өөрөөр хэлбэл,  "Мах, махан бүтээгдэхүүний үйлдвэрлэл, худалдааны техникийн зохицуулалт"-ыг 2023 оноос улс даяар мөрдүүлэх аж.


Тодруулбал, иргэдийн гар дээрээс мал, махыг шууд худалдаалдаг байдлыг зогсоож, зах худалдааны төвүүдээр борлуулах махыг уламжлалт аргаар бус үйлдвэрийн аргаар боловсруулж, худалддаг зохицуулалт юм.


Шийдвэрийг орон нутагтаа хэрэгжүүлэх ажлыг эртнээс зохион байгуулж, бэлтгэл хангаж ажиллахыг ХХААХҮЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Т.Жамбалцэрэн аймгийн Засаг даргын орлогч В.Мөнхбат, ХХААГ-ын дарга Д.Гомбодорж нарт зөвлөлөө.

Холбоотой мэдээ