Монгол Улс Сагсан бөмбөгийн Азийн АШТ-ий II шатны тэмцээнийг дахин хүлээн авна

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2022-11-24 17:30:06

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын сагсан бөмбөгийн холбоо /МСБХ/-ноос "FIBA-Asia Cup-2025" урьдчилсан буюу 2 дугаар шатны тэмцээнийг зохион байгуулах хүсэлтээ олон улсын сагсан бөмбөгийн холбоо /FIBA/-нд илгээсэн юм.


FIBA-гаас тус тэмцээнийг 2023 оны 2 дугаар 24-26-ны өдрүүдэд Монгол Улсын нийслэл Улаанбаатарт зохион байгуулах эрхийг олгосноо албан ёсоор мэдэгджээ.


Дараагийн шатны тэмцээнд Монгол, Тайланд, Малайз, Гуам, Хонгконг, Сингапурын багууд өрсөлдөж шилдэг 4 баг Ази тивийн аварга шалгаруулах тэмцээний дараагийн шатанд тоглох эрхийг авах болно.

Холбоотой мэдээ