ХӨВСГӨЛ: Хөгжлийн бэрхшээлтэй 1000 гаруй иргэн хөдөлмөр эрхэлж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2022-12-08 12:07:09

Хөвсгөл /МОНЦАМЭ/. “Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих” жилийн хүрээнд хөгжлийн бэрхшээлтэй иргэний хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, ажил хөдөлмөр эрхлэх ур чадварыг сайжруулах, үнэлэх, мэргэшүүлэх, тэдний үйл ажиллагааг олон нийтэд сурталчлан таниулах зорилготой “Хөвсгөл Абилимп-2022” аймгийн анхдугаар уралдааныг зохион байгууллаа.


Уралдаанд 13 сумын хөдөлмөр эрхэлж байгаа, хөдөлмөрийн чадвартай хөгжлийн бэрхшээлтэй 54 иргэн оёдол, тогооч, нарийн боовчин, маникюр, сийлбэр мужаан, массажист зэрэг төрлөөр өрсөлдөв.


Тус  аймагт 6023 хөгжлийн бэрхшээлтэй иргэн байгаа нь нийт хүн амын 4,4 хувийг эзэлж байна. Өнөөдрийн байдлаар 1000 гаруй хөгжлийн бэрхшээлтэй иргэд хөдөлмөр эрхэлж буй судалгаа гарчээ.


Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн 43 хувь нь төрөлхийн, 57 хувь нь олдмол бэрхшээлтэй байна. Олдмолоор хөгжлийн бэрхшээлтэй болж, хөдөлмөрийн чадвар алдалт тогтоолгож байгаа иргэдийн ихэнх хувийг анхаарал болгоомжгүйгээс зам тээврийн осолд орох, ахуйн шинжтэй ослууд эзэлж байгаа аж.

 


Холбоотой мэдээ