“Баянхонгор” баг Волейболын үндэсний Дээд лигийн аварга болов

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2022-12-09 09:26:05

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын волейболын үндэсний Дээд лигийн эмэгтэйчүүдийн аварга шалгаруулах тэмцээний Хөвсгөл-Эрчим болон Улаанбаатар багуудын аваргын алтан медалийн төлөөх цувралын 5 дахь тоглолт өнөөдөр /12.09/ 17.00 цагаас Спортын төв ордонд явагдана.


Мөн Монголын волейболын үндэсний Дээд лигийн эмэгтэйчүүдийн АШТ-ий хүрэл медалийн төлөөх цувралын 5 дахь тоглолт өнөөдөр 13.00 цагаас Тэнүүн-Огоо болон Энагурэ Террамед багуудын хооронд явагдах бол эрэгтэйчүүдийн АШТ-ий хүрэл медалийн төлөөх цувралын 5 дахь тоглолт 15.00 цагаас Минжит Булган болон Өмнөговь Шанх транс багуудын хооронд болно.  







Өчигдөр /12.08/ Монголын волейболын үндэсний Дээд лигийн аваргаар Баянхонгор аймгийн Волейболын холбоо, Корунд Гео компани Д.Мөнхсайхан эзэнтэй Б.Анхбаяр менежертэй Спортын мастер А.Очгэрэл ахлах дасгалжуулагчтай Спортын Дэд мастер О.Насантогтох туслах дасгалжуулагчтай Д.Раднааранцас ахлагчтай Баянхонгор баг шалгарсан юм.


Харин үндэсний Дээд лигийн дэд аваргаар Хасу Мегаватт ХХК Ж.Түмэн-Аюуш эзэнтэй Ж.Отгонбаяр менежертэй, олон улсын хэмжээний мастер Б.Түвшинбат ахлах дасгалжуулагчтай, гавьяат багш Д.Солонго, спортын мастер Чинбат нарын туслах дасгалжуулагчтай ОУХМ А.Даваажаргал ахлагчтай Хасумегастарс баг тодорлоо.



Холбоотой мэдээ