СҮХБААТАР: Төрийн албаны сул орон тоо байгаа ч шаардлага хангах нь цөөн байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
odonchimeg@montsame.mn
2022-12-13 16:12:32

Сүхбаатар /МОНЦАМЭ/. Төрийн албаны сул орон тоо байгаа хэдий ч түүнд ажиллах боловсон хүчний хангамж дутмаг, мөн сул орон тоонд бүртгэлтэй иргэдээс ажлын байрны шаардлага хангах нь цөөн байна. Ерөнхий болоод тусгай шалгалтад орохоор бүртгүүлсэн ч хувийн зохион байгуулалтгүй, хариуцлагагүй байдлаасаа болж шалгалтдаа орж чадахгүй байх нөхцөл үүсч байгааг Төрийн албаны салбар зөвлөлийн дарга Х.Энхцэцэг хэллээ.

Төрийн албаны ерөнхий шалгалтад орж, нөөцөд бүртгэгдсэн иргэд тусгай шалгалтад орох эрх үүсдэг. Энэ хүрээнд 12 дугаар сарын 12-ны өдөр Баруун-Урт суманд төрийн тусгай албаны шалгалтыг зохион байгууллаа. Нийт 62 ажлын байрны сул орон тоонд шалгаруулалт явуулжээ.

Тусгай шалгалтад орохоор 30 гаруй иргэн бүртгүүлсэн ч 28 нь оржээ. Тэнцсэн иргэд төрийн албаны сул орон тоог нөхөж, мэргэжлийн дагуу тохирох ажлын байранд хуваарилагдах бөгөөд тангараг өргөснөөр төрийн жинхэнэ албан хаагч болох юм.  

Холбоотой мэдээ