Өрхийн амжиргаа тогтоох судлагаанд 25.3 мянган өрх хамрагджээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
erdenechimeg@montsame.mn
2015-10-05 12:46:27

 Дархан-Уул аймгийн Нийгмийн, Халамж Үйлчилгээний хэлтэсээс эрхлэн сум, багийн амжиргааг дэмжих зөвлөлийн гишүүдэд сургалт явуулж байна.

Монгол Улсын Засгийн Газрын 2013 оны 269 дугаар тогтоолоор “Өрхийн амьжиргааны төвшин тогтоох судлагаа”-г аймгийн хэмжээнд хийж дууссан. Судалгааны дүнд нийт 25.3 мянган өрхийн 80499 иргэний хувийн болон салбар дундын мэдээллийн санг үүсгэсэн байна. Энэхүү салбар дундын мэдээллийн санг ашиглаж, баталгаажуулах ажил эхлэх гэж байгаатай холбогдуулж аймгийн НХҮХ-ийн мэргэжилтнүүд, сум багийн амьжиргааг дэмжих зөвлөлийн гишүүдэд НХҮЕГ-ын зөвлөх н.Александр, аймгийн НХҮХ-ийн хэлтсийн албаны дарга Б.Чанцал мэргэжилтэн С.Оюунгэрэл, О.Өсөхбаяр нар сургалт зохион байгуулж өрхийн амжиргааны төвшинг тогтооход анхаарч ажиллах талаар заавар зөвлөмж өглөө.

Энэхүү салбар дундын мэдээллийн санг ашиглаж эхлэх гэж буйтай холбогдуулсан баталгаажуулалтын ажил энэ сарын 3-20-ны хооронд явагдах аж.

                                                                                                                                                        Б.Норовсамбуу

 

Холбоотой мэдээ
Сэтгэгдлүүд