Оросын хамгийн чинээлэг иргэд 90 гаруй тэрбум ам.доллар алджээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
Jargal.d@montsame.mn
2022-12-30 09:35:25

НЬЮ-ЙОРК. /Bloomberg/. ОХУ-ын хамгийн чинээлэг иргэд Украины нөхцөл байдлын улмаас энэ онд 92.6 тэрбум орчим ам.доллар алдсан гэж “Bloomberg” агентлаг мэдээлэв. 


Тус агентлагийн мэдээлж байгаагаар, чинээлэг оросуудын нийт хөрөнгө хоёрдугаар сард 46.6 тэрбум ам.доллароор буурсан байна. Барууны орнууд ОХУ-ын эсрэг хориг арга хэмжээ авсны дараа тэд дахин 47 тэрбум ам.доллар алджээ. 


Он гарснаас хойш Оросын хамгийн баян бизнес эрхлэгчдийн хөрөнгө 74.3 тэрбум ам.доллароор буурсан гэж 2012 оноос хойш гаргаж байгаа “Bloomberg Billionaires Index”-т энэ сарын эхээр мэдээлсэн байна. Уг индексийг гаргахдаа бизнес эрхлэгчдийн компаниудын хувьцааны үнэд үндэслэдэг. Тухайлбал, уул уурхай, металлургийн “Evraz” холдингийн хувьцаа эзэмшигч Роман Абрамович 9.3 тэрбум ам.доллар алдаж, хөрөнгө нь 8.7 тэрбум ам.доллар болж буурчээ. Үүнээс гадна байгалийн хий үйлдвэрлэгч “Новатэк” компанийн хувьцаа эзэмшигч Геннадий Тимченкогийн хөрөнгө 13.9 тэрбум ам.доллар болж буурч, 8.48 тэрбум ам.доллар алдсан бол “Северсталь” компанийн гол хувьцаа эзэмшигч Алексей Мордашов 7.79 тэрбум доллароор ядуурч, 21 тэрбум ам.долларын хөрөнгөтэй болсон байна. 

Холбоотой мэдээ