ШШГЕГ 8 төрлийн цахим системийг шинэчлэн хөгжүүлжээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
192@montsame.mn
2023-01-12 09:05:11

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар өнгөрсөн онд байгууллагын хэмжээнд ашиглаж буй 8 төрлийн цахим системд хөгжүүлэлт, шинэчлэлт хийж, орчин цагийн мэдээллийн технологийн дэвшлийг үйл ажиллагаандаа үе шаттайгаар нэвтрүүлжээ.




Мөн “Тэрбум мод” тарих үндэсний хөдөлгөөнд байгууллага, хамт олноороо нэгдэн, дэлхийн уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөллийг бууруулах, экологийн тэнцвэрт байдлыг хангахад бодит хувь нэмрээ оруулах их ажлын эхлэлийг тавьсныг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын удирдах ажилтны нэгдсэн сургалт, зөвлөгөөний үеэр дүгнэллээ.




ШШГЕГ-ын дарга, хурандаа О.Амарсанаа, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага хууль тогтоомжоор хүлээсэн үүрэг, Монгол Улсын урт хугацааны бодлогын баримт бичгүүдэд тусгасан зорилт, дээд байгууллагын бодлого, шийдвэрийг хэрэгжүүлэх зорилгоор 2022 оныг “Цахимжуулалт, шинэ сэргэлт”-ийн жил болгон зарлаж, дэвшүүлсэн зорилт, төлөвлөсөн арга хэмжээг биелүүлэн ажилласныг онцоллоо.

Холбоотой мэдээ