Такакейшо Хацү башёд түрүүлж Эзэн хааны цом хүртлээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Мэргэжлийн сумогийн Хацү башёгийн 15 дахь өдрийн барилдаан Токио хотын Рёогокү Кокүгикан ордонд /2023.01.22/ болж, энэ башёгийн ганц Озэки цолтон Такакейшо, адил 11 даваатай яваа Котошохо/М-13/-той барилдаж, түүнийг сүкүинаге мэхээр хаяж 12 даваатай түрүү бөхөөр шалгарч, Японы Эзэн хааны цом хүртлээ.
Хацү башёгийн дундаас
бэртэл авсан ч барилдаж байгаа Сэкиваке Хошёорюү С.Бямбасүрэн, энэ өдөр Оношо /М-8/-той таарч барилдан, түүнийг давснаар /Оношо Хошёорюүгийн
үснээс татаж унагасан учир/ 8 даваа, 7 унаатай башёг дуусгаж байна.
Харин Комүсүби Кирибаяама
Б.Лхагвасүрэн энэ өдөр Рюүдэн/М-5/-тэй учраа тааран барилдаж, түүнийг ёрикири
мэхээр хаяснаар 11 даваа, 4 унаатай башёг дуусгалаа.
Энэ башёгийн хамгийн ахмад
бөх Тамаваши Б.Мөнх-Оргил /М-2/, Хирадоүми /М-10/-тэй барилдан түүнийг ошидаши
мэхээр давснаар 9 даваа, 6 унаатай башёг
өндөрлүүллээ.
Азүмарюү С.Тодбилэг /М-14/
энэ өдөр Ура /М-7/-тай таарч барилдан түүнд ошидаши мэхээр унаж, 9 даваа, 6
унаатай башёг амжилттай дуусгалаа. Харин Чёошома Г.Мөнхсайхан башёгийн сүүлийн
өдөр Саданоүми/М-4/-тэй таарч барилдан түүнд ёрикири мэхээр ойчиж 5 даваа, 10
даваатай башёг амжилт тааруухан дуусгав.
Мөн энэ өдөр Миторюү
М.Төрболд /М-15/, Мидорифүжи /М-3/-тэй таарч барилдан түүнийг хатакикоми мэхээр
давснаар 7 даваа, 8 унаатай Хацү башёг дуусгаж байна.