Замын хөдөлгөөн зохицуулах, хянан шалгах журмын төсөлд санал авч байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
oyundelger@montsame.gov.mn
2023-02-02 14:58:24

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Хууль зүй, дотоод хэргийн сайдын тушаалаар баталсан “Замын хөдөлгөөн зохицуулах, хянан шалгах журам”-ын төсөлд иргэдийн саналыг авч байна.


Тодруулбал: -Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.12 нийслэлийн чиг үүрэгт “Нийслэлийн замын хөдөлгөөний зохицуулалт”

    -Захиргааны ерөнхий хуулийн 62 дугаар зүйлийн 62.1 “Захиргааны хэм хэмжээний актын төслийг тухайн захиргааны байгууллагын цахим хуудас, мэдээллийн самбарт 30-аас доошгүй хоногийн хугацаанд байрлуулж санал авна”

    -Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2.4 НИТХ-ын чиг үүрэгт “Харъяа нутаг дэвсгэрийн хэмжээнд тээврийн хэрэгслийг зөөж шилжүүлэх, тээврийн хэрэгслийг түр саатуулах хашаа /байр/ ажиллуулах шийдвэр гаргах төлбөрийн хувь хэмжээг тогтоох” гэж заасны дагуу санал авч байгааг Замын хөдөлгөөний удирдлагын төв ОНӨТҮГ-аас мэдээлэв.

Энд дарж саналаа өгөх боломжтой. 

Холбоотой мэдээ