Ихэнх нутгаар цочир хүйтрэхийг анхааруулав

МОНГОЛЫН МЭДЭЭ
boloroo8136@gmail.com
2016-08-31 13:30:37

Есдүгээр сарын 2-нд ихэнх нутгаар, бусад хугацаанд нутгийн зүүн хагаст бороо, уулаараа нойтон цас орж, хугацааны сүүлчээр цочир хүйтрэхийг малчид, тариаланчид, хадланчид, ард иргэдэд анхааруулж байна.

Маргааш зүүн аймгуудын нутаг, баруун болон төвийн аймгуудын хойд хэсгээр  бороо, ирэх сарын 2-нд ихэнх нутгаар, 3-нд төв, говь, зүүн аймгуудын нутаг, баруун аймгуудын зүүн хэсгээр, 4-нд зарим газраар бороо, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулсаар нойтон цас орно. Салхи 1,2-нд зарим газраар, 3-нд говь, талын нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ.

9-р сарын 1-нд нутгийн төв хэсгээр өдөртөө дулаахан байх боловч бусад хугацаанд сэрүүсч Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар шөнөдөө 2 градус хүйтнээс 3 градус дулаан, цочир хүйтэрнэ, өдөртөө 8-13 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 8-13 градус, өдөртөө 20-25 градус, бусад нутгаар шөнөдөө 4-9 градус, өдөртөө 14-19 градус дулаан байна гэж Ус, цаг уур, орчны хүрээлэнгээс мэдээллээ.

Ж.Болор

Холбоотой мэдээ