Сайн үйлсийн аянаар 38 төрлийн хичээлийн хэрэглэл цугларчээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
batjargal@montsame.mn
2016-09-01 21:08:30

      Булган аймгийн Хүүхэд гэр бүл хөгжлийн хэлтсээс хичээлийн шинэ жил эхэлж байгаатай холбогдуулан  “Хүүхэд бүхэнд тэгш боломж” уриатай “Би ч бас хайртай” сайн үйлсийн аянг санаачлан зохион байгуулж байгаа.

Энэхүү аяны гол зорилго нь албан байгууллага, төрийн албан хаагчдаас хичжжлийн хэрэглэл цуглуулан,  цугларсан хичээлийн хэрэглэлийг нийгмийн зорилтот бүлгийн өрх толгойлсон, олон хүүхэдтэй, тодорхой ажилгүй гэр бүлийн хүүхдүүдэд хүргэх юм. Тэдний  санаачилсан аяныг аймгийн ЗДТГ, Булган сумын ЗДТГ, ХГБХХ, ЦГ, НХҮХ, НДХ, ЭМГ, ГХБХБГ, ШҮҮХ, ШШГА, ОБГ, ДЗОУБ, ШУГАМ СҮЛЖЭЭ ТӨХК, БТСГ, МХГ, Төрийн банк, Хас банк, ХААН банк зэрэг 18 байгууллага дэмжиж, эдгээр байгууллагын албан хаагчдаас 38 төрлийн 1606 ширхэг хичээлийн холбогдолтой эд зүйлс цугларч, нийгмийн зорилтот бүлгийн 35 хүүхдэд өнөөдөр гардуулан өглөө.

ХГБХХ - ийн хамт олны зүгээс  сайхан сэтгэл гарган аянд хамрагдсан албан байгууллагын ажилтнуудад талархлаа илэрхийлж, багачууд хүүхдүүдэд сурлагын өндөр амжилт хүслээ.  Аян үргэлжилж байна.

П.Батням

Холбоотой мэдээ